Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро энэ оны сүүл гэхэд нэг сая гаруй иргэдийг ардын армид нэгдэхийг Каракас хотод хийсэн уулзалтынхаа үеэр уриаллаа. Мөн тэрээр хоёр сая гаруй ардын цэргүүдээс улсынхаа ХАА-ын салбарт хувь нэмэр оруулахыг хүсжээ.

Энэ нь Мадуро өөрийгөө улс төрийн болон аюулгүй байдлын хувьд хамгаалах үйлдэл гэж ажиглагчид үзсэн байна. Харин Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Венесуэлийн армийг ерөнхийлөгчөө хамгаалахаа болихыг, иргэдийг засгийн газрын эсрэг тэмцэхийг уриалж байгаа юм.

Гуайдо 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд Мадурог хууль бусаар ялалт байгуулсан гэж үзсэн юм. Мөн Мадурог улс оронд нь тулгамдаад буй инфляцийн хөөрөгдөл, эдийн засгийн хямрал, эрчим хүчний саатал зэрэгт буруутгасан байна.

Улмаар Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарлаж, түүнийг Америк, Их Британи, Канад зэрэг 50 гаруй орон дэмжсэн бол Мадурог Орос, Хятад зэрэг 10 гаруй орон дэмжихээ илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC, Global news