Венесуэлийн дээд шүүх сөрөг хүчний парламентын дэд ерөнхийлөгч Эдгар Замбраногийн халдашгүй байдлыг Лхагва гарагийн өглөө цуцалж баривчилжээ. Улмаар түүнийг улс төрийн хоригдлуудыг хорьдог Эль Хельм шорон руу шилжүүлсэн байна.

Сөрөг хүчин болон олон улсын байгууллагууд үүнийг Гуайдогийн эсрэг авч хэрэгжүүлж буй Мадурогийн хамгийн том арга хэмжээ гэж үзэж байгаа юм. Замбрано өнгөрсөн Мягмар гарагт агаарын цэргийн баазын гадна болсон ерөнхийлөгч Николас Мадурог огцоруулах жагсаалд оролцсон байна.

УлмаарАмерикийн засгийн газар Замбраног баривчилсан нь хууль бус үйл ажиллагаа гэж үзсэн бөгөөд яаралтай суллахыг шаарджээ. Венесуэлийн засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Замбраногоос гадна сөрөг хүчний дөрвөн хүн баривчилж зарим нь дүрвэсэн байна.

Венесуэлийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон сөрөг хүчний 10 гаруй албан тушаалтныг эх орноосоо урвасан, хуйвалдаан зохиосон, иргэдийг хамарсан үймээн гаргасан хэргээр баривчлахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр сөрөг хүчнийхэн Европ руу цагаачлах хүсэл гаргасан байна.

Эх сурвалж: The guardian, NY times