Венесуэлийн засгийн газар сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн төрийн албанд ажиллах эрхийг 15 жилээр хаслаа. Учир нь тэрээр 2015 онд сөрөг хүчин буюу Үндэсний ассемблэйн удирдагч болсноос хойш 90 удаагийн олон улсын айлчлал хийх үеэрээ шалтгаан нь тодорхойгүй 94 мянган долларын зарлага гаргасан байна.

Мөн олон улсын засгийн газруудтай холбоо тогтоож Венесуэлийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ. Харин Гуадо уг шийдвэрийг үл харгалзан тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд Мадурогийн засгийн газар хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж мэдэгдсэн байна.

Гуайдо өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласнаас хойш 50 гаруй орны дэмжлэгийг аваад байгаа ба Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардаж байгаа юм.

Харин Хятад, Орос, Кубын дэмжлэгийг авсан Мадуро өөрийгөө Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгч гэсэн байна.

Венесуэлд өдгөө хоол хүнс, эм тарианы хомсдол үүсээд байгаа ч Мадуро гадны тусламжийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон хэвээр байна. Харин Гуайдо Колумб, Бразилын хил дээр гадны тусламж цуглуулж байгаа юм.

Мөн төв цахилгаан станцад хоёр ч удаа томоохон осол гарч орон даяар тоггүй болсон бөгөөд Мадуро үүнийг сөрөг хүчний мэргэн буудагчийн халдлага гэж үзжээ. Венесуэл энэ сарын 25-аас хойш цахилгаангүй хэвээр байна.

Эх сурвалж: BBC, Al jazeera