Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэх иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох хэмжээ, журмыг баталлаа. 

Ингэснээр журмын дагуу спорт клубт хичээллэх иргэдэд нэг удаа 60 мянган төгрөгийн урамшуулал өгөх юм. 

Уг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгүүлснээр авах ба цахим системд нэвтрэх эрхийг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон спортын клубээс олгоно. Ингээд цахим системд бүртгүүлсэн харилцах дансанд ажлын 20 хоногт багтаан урамшууллыг олгох гэнэ. 

Гэхдээ фитнесст хамрагдаж буй иргэн нэг удаадаа цагаас доошгүй хугацаагаар, гурван сарын турш 24-өөс доошгүй удаа спорт клубийн үйлчилгээнд хамрагдсан тохиолдолд 60 мянган төгрөгийн урамшуулал авах эрх үүснэ. 

Одоогоор Голден Жим фитнесс клубийн 1, 4, 5-р салбар, Соёл фитнесс клуб  хоёр жилийн хугацаанд магадлан итгэмжлэгдээд байна.