Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан фитнесс клубд батламж олголоо. Тодруулбал, Zaya`s, Ханан жим, Максимус, Wise gym, Титан, Эмпайр, Gold`s gym фитнесс клубууд хоёр жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ. 

Харин Adrenalin, Макс спиннинг фитнесс клубд нэг жилийн хугацаатай магадлан итгэмжлэл олгосон байна. Ингэснээр магадлан итгэмжлэгдсэн спорт клубийн тоо 13 боллоо. 

Эдгээрээс өмнө Голден Жим фитнесс клубийн 1, 4, 5-р салбар, Соёл фитнесс клуб  хоёр жилийн хугацаагаар магадлан итгэмжлэгдсэн юм. 

Ийнхүү фитнесс клубийг магадлан итгэмжилсэнтэй холбоотойгоор эдгээр клубд хичээллэх иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох хэмжээ, журмыг баталсан байна. Журмын дагуу спорт клубд хичээллэх иргэдэд нэг удаа 60 мянган төгрөгийн урамшуулал өгөх юм. 

Гэхдээ фитнесст хамрагдаж буй иргэн нэг удаадаа цагаас доошгүй хугацаагаар, гурван сарын турш 24-өөс доошгүй удаа спорт клубийн үйлчилгээнд хамрагдсан тохиолдолд 60 мянган төгрөгийн урамшуулал авах эрх үүснэ.