Английн Лондон хотод болсон энэ оны дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Норвегийн шатрын их мастер Магнус Карлсен түрүүллээ. Дэлхийн номер нэг шатарчин тэрээр тэмцээний бүх 12 өрөгт нь тэнцсэн бөгөөд аваргын төлөөх тоглолтод Америкийн Фабиано Каруанаг 3-0 харьцаатайгаар буулгаж авсан юм.  

Ийнхүү Карлсен дэлхийн аваргын дөрөв дэх цомоо хүртэж 550 еврогийн шагнал хүртсэн байна. Харин аваргын цомыг 36 жилийн дараа эх орондоо авчрах гэж байсан Каруана 450 долларын шагнал хүртсэн ба дэлхийн чансааны 18-нд бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: BBC, CNN