ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэргүүтэй албаныхан холбогдох албаныхантай уулзалт зохиолоо. 

Уулзалтаар Засгийн газрын энэ сарын 12-нд гаргасан 26-р тэмдэглэлийн дагуу нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилтын талаар хэлэлцсэн юм. 

Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон мах экспортолдог ААН-үүд экспортын тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх махыг энэ намар бэлтгэн, нийслэлийн иргэдийн өвөл, хаврын махны хэрэгцээнд нийлүүлэх гэрээ байгуулж, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Засгийн газраас махны нийлүүлэлт багасаж, хэрэгцээ нэмэгддэг өвөл хаврын улиралд дулааны аргаар боловсруулсан мах болон хонь, ямааны махны экспортод дотоодын хэрэгцээнд нийцүүлэн жил бүр квот тогтоож байхаар болсон юм. 

Мөн мах экспортлогч ААН-ийг экспортынхоо 10 хувьтай тэмцэх хэмжээтэй махыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байх шаардлагыг тавьж байна.