Шалгалтад мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 ААН, 16 иргэн хамрагдсан байна. Шалгалтаар нийт 1234 зөрчил илэрсэн ба 133 ААН, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 55 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлжээ. Мөн долоон газарт зөрчлийн хэрэг нээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал, 34 хувь нь үйлдвэрийн гадна орчинд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, 43.7 хувь нь түүхий бүтээгдэхүүн агуулах, хөлдөөх, төрөлжүүлж хадгалаагүй, 59 хувь нь халдваргүйжүүлт мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, 93 хувь нь дотооддоо хяналт шалгалт тавьдаггүй байгаа юм. 

Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүд хаяг шошгыг зөрчил ихээр илэрсэн байна. Жишээ нь Монгол фүүд компаний зайдасны шошгон дээр өөх тосны хэмжээг багаар бичсэн байсан ч бүтээгдэхүүнд агуулагдах хэмжээ 50-иас дээш хувь байжээ. Нийт үйлдвэрийн 77 хувь нь өөрийн гэсэн лабораторигүй хэрнээ өдөр тутам хиам гаргаж байсан юм. 

Үүнээс гадна ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимэтгэл төлдөггүй, цалин хөлсийг бүрэн олгодоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Орон сууцны нэг давхарт перрон ашиглаж үйлдвэрлэл явуулж байсан ААН: 

  • Шижир зул ХХК 
  • Ванкалби ХХК

Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй, зохион байгуулалт, дотоод бүтэц хийгдээгүй ААН:  

  • Дөрвөн Од интернэшнл ХХК, 
  • Дөлгөөн эх тэнгис ХХК, 
  • Тэрх сэрвэн ХХК, 
  • Шилдэг мах ХХК, 
  • Иргэн Б.Нацагдорж, 
  • Их ноён хүнс ХХК, 
  • Мон сүндэ ХХК, 
  • БГД-ийн Жэй Экс Си Эс ХХК, 
  • Баян тал борц ХХК, 
  • Мөнх төгрөг ХХК, 
  • Цэнгэг айс ХХК, 
  • Голден мийт ХХК

Түүхий эд, бүтээгдэхүүнд хаягжилт, тэмдэглэгээ хийгээгүй, технологийн горимд хяналт тавьдаггүй ААН:  

  • Мон мийт ХХК, 
  • Иргэн Ж.Ариунзул, 
  • Ихэршарангад ХХК, 
  • Тун од ХХК, 
  • УБ импекс ХХК, 
  • Бийлэг ХХК, 
  • Бийлэг хүнс ХХК, 
  • Оргилон гүн ХХК, 
  • Капитал маркет ХХК, 
  • Баялаг комплекс ХХК, 
  • Иргэн Нацагдорж, 
  • Хос гарьд ХХК, 
  • Жэй Экс Си Эс ХХК, 
  • Ванкалби ХХК, 
  • Баялаг мийт фүүдс ХХК, 
  • Монгол маркет ХХК, 
  • Ажигана ХХК, 
  • Билгүүн марал од ХХК, 
  • Цэнгэг айс ХХК, 
  • Дибиюу цех, 
  • Өнөөгийн цех, 
  • Мөнхийн хүнс, 
  • Их нэмэр ХХК, 
  • Баян тал борц ХХК, 
  • Титэм тэнгэр, 
  • Домогт хийц ХХК, 
  • Хүнскомлекс ХХК, 
  • Очир дангинас ХХК
  • Монгол мах эко ХХК 

Үндсэн түүхий эд маханд гарал үүслийн баталгаажилтгүй, архивлаж хэвшээгүй ААН:

  • Их ноён хүнс ХХК, 
  • Өсөх түрүү, 
  • Буян Ундарга Ди Эс ХХК, 

Ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй ААН: 

  • Хьелти фүүдс ХХК, 
  • Баялаг мийт ХХК, 
  • Дэвжих оюу ХХК, 
  • Ванкалби ХХК, 
  • Жэй Экс Си Эс ХХК 
  • Мөнхтөгрөг ХХК, 
  • Мөнхийн хүнс ХХК, 
  • Их ноён хүнс ХХК, 
  • Өсөх түрүү ХХК, 
  • Буян ундрага, 
  • Ди Эс ХХК-иуд, 
  • иргэн Б.Нацагдорж

Ус чийгэнд тэсвэргүй зэвэрсэн, бүтээгдэхүүнд дам бохирдол үүсгэхээр тоног төхөөрөмж, хэрэглэсэн ААН: 

  • Жэй Экс Си Эс ХХК, 
  • Хьелти фүүдс ХХК, 
  • Цэнгэг айс ХХК, 
  • Номт монгол ХХК, 
  • Монгол эко мах ХХК-

Нянгийн бохирдол илэрсэн ААН: 

  • Тэрх сэрвэн ХХК, 
  • Язгууртан эко хүнс ХХК, 
  • иргэн Б.Нацагдорж