Энэ долоо хоногийн байдлаар хонины ястай мах килограмм нь дунджаар 9575 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11399 төгрөгийн үнэтэй байна. 

Үхрийн ястай мах Хүчит шонхор захад хамгийн хямд буюу 10 мянган төгрөг байгаа бол Меркури хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байгаа юм. 

Харин хонины ястай мах Хүчит шонхорт 8300 төгрөг, Меркурид 13 мянган төгрөгийн үнэтэй байна.

Мөн Алтан тариан савласан нэг килограмм гурилын үнэ дээд зэрэг нь 1419-2000 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1179-1500 төгрөг, хоёрдугаар зэргийнх 800-1100 төгрөг байгаа юм.

Үүнээс гадна Монгол төмсний үнэ 10.9 хувиар өсөж 903 төгрөг, лууван 4.6 хувиар өсөж, 1584 төгрөг, байцай 2.9 хувиар өсөж 1733 төгрөгийн үнэтэй байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа юм.