Бид тоймлоё, Та унш

 

2019.10.03 Пүрэв                                               Image result for sun snowing icon 4°C   2,667.08  Эд, мал арвижна

Чухлыг тоймлоё 


Хятад иргэдийг Монголоос гаргалаа

Монголд ирсэн зорилгоосоо өөр ажил хийсэн Хятадын 41 иргэнийг албадан гаргаж, зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн 102 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцаллаа. Албадан гаргасан иргэд 5 жилийн хугацаанд Монголд нэвтрэх эрхгүй бол оршин суух зөвшөөрлийг цуцалсан иргэд дахин виз мэдүүлэх боломжтой юм.

Махны үнэ өссөн шалтгаан ба Хятад иргэд!
Дээрх иргэдийн дийлэнх нь зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан ч махны үйлдвэрт ажиллаж байжээ. Энэ жил мах өндөр үнэтэй байгаа нь Хятад эзэнтэй ААН-үүд махыг ихээр нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэснээс болсон гэдгийг ТЕГ тогтоосон юм. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар хонины ястай мах ₮9596, үхрийн ястай мах ₮11353 мянга байна.

Тойм 
Манай улсад 95 орны 9000 гаруй иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагийн 67.1% нь Хятадууд байна. Хамгийн анх 1955 онд 8000 Хятад ажилчин Монголд орж ирсэн ба 40, 50, 120 мянгатын орон сууц, 5, 6, 14-р сургууль, Байгалийн музей, Улсын их дэлгүүр, УБ зочид буудал, Энхтайваны гүүр, Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн зэргийг барьжээ.


Хүүхдийн мөнгөө данснаасаа аваарай 

Хүүхдийн мөнгийг банкаар дамжуулалгүйгээр төрийн сангаас шууд олгохоор боллоо. Ингэснээр сар бүрийн 20-нд хүүхдийн дансанд мөнгийг нь байршуулах юм. Мөн НӨАТ-ын буцаан олголт, арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, цалин, тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангаас шууд олгохоор болов.


Зуслан чиглэлийн автобус ₮600 боллоо

Шаргаморьт, Дүнжингаравын автобусны тариф 9/23-с ₮600 болж, дамжин суухад ₮100 шимтгэлтэй болжээ. Энэ нь автобусны үнэ нэмэгдсэн явдал биш бөгөөд 2002 оноос хойш хот орчмын автобус ₮600-2300 тарифтай байсан гэнэ. Гэвч иргэд хот дотор зорчих үнээр буюу ₮500-р зорчиж байсан тул төлбөрийн системийг автоматжуулж,  хаана хүрэхээс үл хамааран дээрх автобусанд суусан иргэд ₮600-р зорчдог болгожээ.


Монгол иргэн Орост баривчлагдлаа

Манай улсын иргэн криптовалют олборлодог сэнс, бичил схем бүхий 4 төхөөрөмжийг хууль бусаар Оросын хил давуулах гэж байгаад баривчлагдлаа. Криптог компьютер ашиглан математик тэнцэтгэл бодож олборлодог ба олборлох явцад асар их цахилгаан зарцуулдаг байна. Оросын төв банкны мэдээлснээр зарим хадгаламжийг буцаахад криптог ашигладаг ч энэ нь хулгайд өртөх магадлал өндөр гэнэ. 


Калифорнид мариуханы кафе нээгдлээ

Энэ нь Америкийн анхны мариуханы кафе ба мариухан татахаас гадна мариуханы орцтой дессерт, амттан авах боломжтой. Гэхдээ зөвхөн 21-с дээш насныханд үйлчлэх бөгөөд мариухан нь мансууруулах бодисын 1 төрөл юм. Мариуханыг зарим улсад эмчилгээний зориулалтаар ашигладаг ба 2-6 цагийн турш мансууруулах үйлчилгээтэй байна. Тус ургамлыг удаан хэрэглэвэл донтож, сэтгэцийн өөрчлөлттэй болдог гэнэ.

Таны сонорт


Image result for talking child icon Зургаан настны хэл яриаг хэрхэн хөгжүүлэх вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр