Төрийн албаны зөвлөлөөс ажлын байр, албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлалаа. Үүнд ажлын байранд дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн газрын дарга болон холбогдох хүмүүсийн орон тоог нөхөх сонгон шалгаруулалт багтсан байна.

Тодруулбал, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Сануулбал, наймдугаар сард ЗТХЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ба Б.Махбалтай хамт ЗТХЯ-ны дөрвөн албан тушаалтан байсан гэгддэг.

Төрийн албаны зөвлөлөөс зарласан бусад ажлын байрны сонгон шалгаруулалт,

  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Оюуны өмчийн газрын даргын дарга
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга