Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн уралдаанаас Майкл Блүүмберг нэрээ татлаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ажилд ойролцоогоор 188 сая долларыг зарцуулсан байна. 

Майкл Блүүмберг энэ талаар, “Би Дональд Трампыг ялахын тулд нэрээ дэвшүүлсэн. Гэхдээ Трампыг дийлэхийн тулд бид хамгийн шилдэг нэр дэвшигчдээ туслах хэрэгтэй. Миний хувьд энэ хүн нь Жое Байден" гэжээ.

Америкийн дэд ерөнхийлөгч асан Жое Байден Мягмар гарагт болсон санал хураалтад Ардчилсан намыг дэмждэг 14 мужийн есөд нь ялалт байгуулсан юм. Ингэснээр түүнд саналаа өгсөн нийт төлөөлөгчдийн тоо 566-д хүрчээ. 

Харин түүний гол өрсөлдөгч Берни Сандерс одоогоор 501 төлөөлөгчийн саналтай байгаа ба түрүүлж 1991 санал авсан нь Трамптай өрсөлдөх эрхтэй болно. 

Өнөөдрийн байдлаар Ардчилсан намаас 27 нэр дэвшигч хасагдсан бөгөөд удахгүй Элизабет Варрен болон Тулси Габбард нар нэрээ татна гэж ажиглагчид үзжээ.  

Эх сурвалж: BBC, People