Үндэсний статикийн газраас жил бүрийн 12 сараас нэгдүгээр сарын хооронд орон даяар мал тооллого явуулдаг. Энэ хүрээнд өнгөрсөн оны мал тооллогыг 12 сарын долооноос нэгдүгээр сарын 17-ны хооронд явуулсан байна.

Энэхүү тооллогоор 2018 онд манай улсын мал сүрэг 66.459.211 тоо толгойд хүрч өмнөх оноосоо 0.4 хувь буюу 241 мянга гаруйгаар өсчээ. Жил бүрийн мал тооллогын тоон мэдээллээс харахад манай улсын мал сүрэг жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал, 2015 онд 55 сая 900 мянган толгой мал тоолсон бол 2016 онд 61 сая 500 мянга, 2017 онд 66 сая 200 мянган мал тоолуулжээ. Энэ нь манай улсын мал сүрэг сүүлийн дөрвөн жилийн дотор тоо толгой арван саяар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мал тооллогын дүнгээр,

  • Адуу 3.940.04 сая
  • Үхэр 4.380.82 сая
  • Тэмээ 459.7 сая
  • Хонь 30.554.38 сая
  • Ямаа 27.124.27 мянга тоологджээ.

Нийт мал сүргийн 46 хувийг хонь, 40 хувийг ямаа эзэлж байгаа бол хамгийн бага нь тэмээ байна.

Мөн 21 аймгийн есд нь малын тоо толгой өссөн үзүүлэлттэй байгаа бол 12 аймаг болон Улаанбаатарт малын тоо толгой буурчээ. Түүнчлэн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай зэрэг аймгууд хамгийн олон мал тоолуулжээ.