НМХГ-аас уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх ААН-д хяналт шалгалт хийлээ. Шалгалтад Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг 25 ААН хамрагдсан ба эрүүл ахуйн шаардлага хангаагүй, махны хадгалалтын горим зөрчсөн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Тодруулбал, 

  • Үйлдвэрт нийлүүлж буй мал нь эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй боловч худалдан борлуулах гэрээгүй,
  • Мал, амьтныг амьд малын гарал үүслийн гэрчилгээтэй нь тулган шалгаж, малын эрүүл мэндийн үзлэг хийсэн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, 
  • Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөж хэрэгжүүлж ажилладаггүй,
  • Үзлэгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн халдварт өвчний голомтын бүсээс хорио цээрийн дэглэм зөрчиж тээвэрлэсэн, тээвэрлэлтийн явцад бэртсэн, дарагдсан, үхсэн тохиолдолд холбогдох журам зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй,
  • Ус ашиглалтын үнэлгээ, шинжилгээ хийлгэж, баталгаажуулаагүй.
  • Мал төхөөрөх цехийн стандарт, технологийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн мал хүлээн авах хашаа байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
  • Хөргөлт, гүн хөлдөөгчийн ашиглалтын хэм, махны өрөлт хураалт, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчлүүд түгээмэл байна.

Иймд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор шалгалтын ажил үргэлжлүүлж байгаа юм.

Шалгалтад хамрагдсан 25 ААН: 

  • Эм Ди Си Пи, Парасатжол, Гичгэний хүү, Тэлмүүн ану, Натурал Грийн фүүдс, Шилүүст сүмбэр, Саян-уул, Саяан хан групп, Дунфан интернэйшнл, Үүлэнгөү, Монгол эко мах, Агро нэгтгэл трейд, Мик эмээлт, Бөжт, Язгууртан эко мах, Тэнүүн хүсэл, Рифен, Эрүүл монгол мах эко, Шижир зул, Нүүдэлчин мах маркет, Ундрах хайрхан, Алтай чандмань Гомбо хайрхан, Мөнх төгрөг ХХК-иуд, иргэн О.Жавзанпагма, Ц.Энхтуяа Б.Түшиг, Ч.Алтансоёмбо, Б.Гэрэлбат, Э.Одгэрэл, Д.Лхамсүрэн нарын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд хамрагдсан байна.

Мах бэлтгэх, боловсруулахтай холбоотой асуудал гарсаар байгаа юм. Тухайлбал, тавдугаар сард Хятад иргэд 20 тонн муудсан маханд өнгө оруулж худалдаалж байсан юм.