Хятадад мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 ААН-ийн мал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийж байна. Шалгалт ирэх сарын нэгэн хүртэл орон даяар үргэлжлэх юм. 

Өнгөрсөн сарын байдлаар дөрвөн ААН ямааны боловсруулсан мах 50 тонн, үхрийн боловсруулсан мах 120 тонн, адууны түүхий мах 150 тонныг экспортлох гэрчилгээ авсан байна. Хятад руу мах экспортлох ААН-үүд 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нөөцийн махны үнээр худалдан борлуулах ёстой юм.

Сонирхуулбал, манай улс махны экспортыг 2020 онд 100 мянган тоннд хүргэх зорилт тавиад байна. Одоогоор Орос, Хятад, Казахстан, Япон, Иран, Катар улсад мах экспортолж байгаа юм.