Африкийн Малав улсын Блантире хотод баригдаж байсан Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Гандигийн хөшөөний ажлыг түр зогсоолоо.

Тус хөшөө нь Малави, Энэтхэг улсын хооронд байгуулсан 10 сая долларын бүтээн байгуулалтын нэг хэсэг юм. Гэвч Малав улсын 3000 гаруй иргэд Гандиг “арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, Малавд 20 жил амьдрахдаа юу ч хийгээгүй” гэж түүний хөшөөг бүтээх ажлыг эсэргүүцэж байгаа гэнэ.

Гана улсын их сургуулийн оюутны хотхонд нь байдаг Гандигийн хөшөөг 2016 онд буулгаж байсан юм.

Учир нь Ганди Африк хүмүүсийг “зэрлэгүүд” гэх зэрэг доромж утгаар нэрлэсэн гэнэ.  Мөн 2015 онд Өмнөд Африкийн нэгэн эр Гандигийн хөшөөг цагаанаар будаж эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

Эх сурвалж: BBC, New indian express