Малайз улс 1957 онд Их Британиас тусгаар тогтносноос хойш нэг ч хаан суудлаасаа огцорч байгаагүй бөгөөд анх удаа тавдугаар Султан Мухаммад огцорлоо. Түүний хаан ширээг орхих болсон шалтгаан тодорхойгүй ч Орос бүсгүйтэй гэрлэснээс болсон байх магадлалтай гэнэ.

Тэрээр өнгөрсөн 11-р сард эрүүл мэндийн шалтгаанаар түр амралт авч улмаар Москвагийн мисс Оксана Воеводина гэх бүсгүйтэй Орост хуримаа хийсэн байна.

Image result for sultan muhammad v wife

Султан Мухаммад 2016 оны 12-р сард 47 насандаа хаан ширээнд суусан бөгөөд залуу сэтгэлгээтэй гэдгээрээ нэр хүндтэй болжээ. Тэрээр бартаат замын уралдаан, буудлага зэрэг тэвчээр шалгасан спортоор хичээллэдэг байна.

Малайз нь ээлжилсэн хаан засаглалтай дэлхийн цорын ганц улс бөгөөд есөн мужийн захирагчид таван жилийн хугацаатай хаан ширээнд ээлжлэн суудаг юм. Гэвч энэ нь бэлгэ тэмдгийн шинжтэй бөгөөд Засгийн газрыг парламент, Ерөнхий сайд нь удирддаг байна. Муслим шашинтай Малайзчуудын хувьд хаан нь уламжлал хадгалагч юм.

Эх сурвалж: BBC, RT