УИХ дахь МАН бүлэг, АН болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын зөвлөлийн хуралдаан болно. Мөн ажлын хэсэг хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Ажлын хэсэг: 

  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу-Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.