МАН-ын бүлгийн хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг боловсруулжээ. Өнгөрсөн 12-р сарын байдлаар зээл аваагүй 194.3 мянган ахмад байгаа юм. 

Сая төгрөгийн ваучерыг яаж ашиглах талаар бүрэн шийдвэрлээгүй байгаа ба хувьцааны ашиг хүртэх эсвэл эрүүл мэндийн бусад зүйлд ашиглах зэрэг саналыг хэлэлцэж байна. 

Монголбанкнаас мэдээлснээр 12-р сарын 31-ний байдлаар 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байгаа юм. 

Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь гурван сая, 55.1 хувь нь 3-6 сая, 15.4 хувь нь 6-10 сая, 9.4 хувь нь 10 саяас дээш төгрөгийн зээлтэй байна.