Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Токиогийн олимпын үеэр Монголын нэрийн асартай болох саналыг Олимп зохион байгуулах комиссын дарга Ёширо Морид танилцууллаа. Уг саналыг сумо бөхийн ёкозуна Хакухо М.Даваажаргал дэмжихээр болсон байна. 

Б.Баттүшиг өнгөрсөн жилийн Пёнчаны өвлийн олимпын үеэр Америкийн асарт зочлохдоо уг санааг бодож олжээ. Түүний хэлснээр нэрийн асар байгуулна гэдэг зөвхөн тамирчдаа танилцуулж зочид хүлээн аваад зогсохгүй эх орноо олон улсад сурталчлах боломж юм. 

Монголын асарыг Японы хоёр дахь хамгийн өндөр барилга болох Токио цамхагийн дэргэд барихаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв олимпыг зохион байгуулах комисс уг санааг дэмжвэл асар барих ажлыг эхлүүлэх ба Хакухогийн хэлснээр Монголын сумочид асарт зочилж эх орноо сурталчилах юм. 

Эх сурвалж: Inside games