Манай улс 2006 оноос уг арга хэмжээнд оролцож байгаа ба Монгол улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд, Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авчээ.

Тус уулзалт нь 87 дахь жилдээ зохиогдож байгаа ба ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, ААН-ийн төлөөлөл оролцдог уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ юм. Энэ удаагийн уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна.