Энэ сарын 4-5-нд баруун аймгийн ихэнх, төвийн аймгийн баруун хэсгээр, зургаанд баруун аймгийн өмнөд хэсэг, төвийн аймгийн баруун болон говийн аймгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи дөрвөнд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, долоонд зүүн аймгийн зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байна.  

Харин Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр сэрүүсэж шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус байх гэнэ.

Мөн говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.