Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг юм.

Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг энэ сарын 19-ний 09:00-17:00 цагт нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, 6 буудлын Оргил салбаруудад болно.

Тус өдөрлөгийн үеэр иргэд ихэвчлэн газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг асуудлаар тусламж авдаг байна.