Хотын даргын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохиодог Эрүүл иргэн-эко хөгжил спорт өдөрлөг тав дахь жилдээ Хүй долоон худагт  болно.

Маргааш зохиогдох энэхүү өдөрлөг нь иргэдийг эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой байна.

Энэ жилийн хувьд СХД-ийн ерөнхий боловсролын 17 сургуулийн ахлах ангийн сурагчид оролцох юм. Өдөрлөгийн үеэр 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, хөгжөөнт буухиа багийн тэмцээн, сонирхогчдын дугуйн марафон, сонирхогчдын ойрын зайн гүйлт зэрэг тэмцээнүүд зохиогдоно.

Харин Эрүүл иргэн-эко хөгжил спорт өдөрлөгийг ирэх жилд нийслэлийн дүүрэг бүрээс хүүхэд багачуудыг хамруулахаар төлөвлөсөн байна. Тус өдөрлөг нь өнгөрсөн жилийн 11-р сард зохиогдож байжээ.