Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын ачаалал түгжрэл нэмэгдсэн тул өнгөрсөн долоо хоногоос эхлэн амралтын өдөр дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж байна.

Энэ хүрээнд маргааш сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй бол Ням гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй юм. Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Нийслэлд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 400 мянга нь тогтмол хөдөлгөөнд оролцдог гэх статистик бий. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед уг тоо 500-600 мянга болж нэмэгддэг байна.