Мягмар гарагаас эхлэн зарим нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал, энэ сарын 14-нд нутгийн зүүн хагаст, 15, 16-нд төв болон зүүн аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ гэдгийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Харин Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.