Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгаар, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 

Харин Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.