Энэ сарын 18-нд баруун аймгийн ихэнх нутаг, төвийн аймгийн баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгийн ихэнх нутаг, говийн аймгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгийн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна. 

Мөн энэ сарын 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд баруун аймгийн баруун хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх гэнэ. 

Харин говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.