Авенжерс: Эцсийн тоглоом өндөрлөснөөр Марвелын 22 цувралын турш үргэлжилсэн түүх дууссан юм. Тэгвэл дараагийн бүтээх кинонууд ямар байх талаар сонирхуулья.

Хар Аалз / Black Widow 

Гарах огноо: 2020.05.01

black-widow-scarlett-johansson

Авенжерсийн гишүүн Наташа Романоновын талаар өгүүлнэ. Шинээр Флоренс Пух, Рэйчел Вайсз нар туслах дүрд тоглох бол Давид Харбур эсрэг талын дүрд тоглохоор болжээ.

Мөнх амьдрагсад / Eternals

Гарах огноо: 2020.11.06

Image result for marvel eternals

Жэк Кирбигийн комик дээр сууриласан тус кинонд мөнхийн амьдралтай супер баатруудын бүлгэмийн талаар гарна. Үүнд Анжелина Жоли, Кит Харингтон, Дон Лий, Лаурен Ридлов зэрэг жүжигчид тоглох юм.

Шанг-Чи болон Арван бөгжийн домог / Shang Chi and the Legend of Ten Rings

Гарах огноо: 2021.02.12

Image result for shang chi

Шанг-Чи нь Марвелын анхны Ази гаралтай супер баатар болох юм. Кино зохиогчид Хар Ирвэс кинотой төстэй дан Ази жүжигчдээс бүрдэх кино хийх төлөвтэй байна. Кинонд Симу Лю, Авквафина, Тони Леунг тоглоно.

Доктор Стреинж ба Галзуурлын ертөнцүүд / Doctor Strange: Multiverse of Madness

Гарах огноо: 2021.05.07

Image result for doctor strange in the multiverse of madness

Бенедикт Кумбербатч, Элизабет Олсен нар доктор Стрэйнжийн дараачийн ангид хамт тоглох юм. Киноны найруулагч Дерриксоны хэлснээр тус кино аймшгийн жанр руу шилжих гэнэ. 

Хүн-Аалз 3 / Spiderman 3

Гарах огноо: 2021.07.16

Image result for spider man 3

Хүн-Аалзын гуравдугаар ангийг бүтээх эсэх Марвел студи маш их маргаантай байсан юм. Гэхдээ тус студийн эхний Хүн-Аалзын амжилтыг харгалзан 2020 оны зунаас зураг авалтыг эхлэхээр болжээ. 

Тор: Хайр ба Аянга / Thor: Love and Thunder

Гарах огноо: 2021.11.05

Image result for thor love and thunder

Кино найруулагч Тайка Вайтитиг дахин хамтарч, Тор цувралын шинэ киног хийхээр болжээ. Тус кинонд Натали Портман анхны эмэгтэй Торын дүрийг бүтээх гэнэ.

Хар Ирвэс 2 / Black Panther 2

Гарах огноо: 2022.05.06

Image result for black panther 2

Тус киноны талаар одоогоор маш бага мэдээлэл байгаа ч кино найруулагчаар Райан Күүглер ажиллах юм. 

Огторгуйн хамгаалагчид 3 / Guardians of the Galaxy vol.3

Гарах огноо: Мэдээлэлгүй

Image result for guardians of the galaxy vol 3

Тус киноны найруулагч Жэймс Ганн твиттерээсээ болж ажлаасаа халагдсан боловч киногоо дуусгаж чадвал цалингүй ажилласан ч хамаагүй гэжээ. Улмаар Марвел түүний хийсэн зохиол дээр ажиллаж байгаа гэнэ.

Блеид / Blade

Гарах огноо: Мэдээлэлгүй

Бидэнд тус киноны талаар бараг мэдээлэл байхгүй ч Оскарын шагналт Махершала Али тоглох юм. 

Эх сурвалж: Collider, Marvel