Оросын алдарт Маша ба баавгай хүүхэлдэйн киног ерөнхийлөгч Владимир Путиний ухуулгад ашиглаж байна гэж Лондон Таймс сонин мэдээллээ. Учир нь хүүхэлдэйн киноны шинэ бүлэгт гол дүрийн баатрууд дэлхийгээр тойрон аялж анги бүрт тухайн орны алдартай дууг Оросоор дуулах гэнэ.

YouTube хуудсанд тавигдсан дөрөвдүгээр бүлгийн эхний анги Италид өрнөх ба алдарт дуурийн La Donna e Mobile, Santa Lucia дуунуудын аяыг ашиглажээ. Уг бүлэг YouTube-ээс гадна Netflix, Italian TV, Испани, Ойрхи Дорнодын дэлгүүрүүдэд гарах юм байна.

Энэхүү хүүхэлдэйн кино нь Орост 10 жилийн өмнө гарч эхэлсэн бөгөөд Европ, Америк, Ази, Өмнөд Америкийн үзэгчдийг байлдан дагуулсан юм. Хүүхэлдэйн киноны нэг анги нь 2016 онд YouTube сайтад нэг тэрбум хандалт авсан ба одоо ч хамгийн их үзэлттэй таван бичлэгийн нэг хэвээр байна.

Эх сурвалж: RT