Өвөл болохоос өмнө машиндаа зайлшгүй хийх шаардлагатай үйлчилгээний талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.

Дугуйны хийг шалгах

Цаг агаар хүйтрэх тусам дугуйн доторх агаар хөлдөж хийгээ алдах магадлалтай байдаг.  Тиймээс дугуйны хийг тогтмол шалгаж, улиралд бүрд тохирсон дугуй тавих нь зүйтэй.

Батарейн чанарыг шалгах

Батарейн цэнэг нь дугуйны адилаар хүйтэн температурт илүү хурдан дуусдаг гэнэ. Иймд чанартай батарей хэрэглэж, машинаа өвлийн турш хучлагаар хучих эсвэл дулаан грашт тавих хэрэгтэй.

Салхины шил болон цонхон дээрх хагархайг засах

Машины цонх, салхины шил хагархай байгаа тохиолдолд хүйтрэхээс урьтаж засах нь зөв юм. Учир нь,  хүйтэн болох тусам хагархай улам томордог байна.

Машиндаа хамгаалагч түрхэх

Анхны цас орохоос өмнө машиндаа хамгаалалт түрхэх нь маш чухал. Мөн замын цас арилгах давс нь машины дугуйг бага багаар элэгдүүлдэг гэнэ.

Гэрэл бүрэн эсэхийг нягтлах

Их гэрэл, дохио, тоормосны гэрэл гээд бүгд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, хэрэв ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаа тохиолдолд засуулах нь зүйтэй. Учир нь, халтиргаа гулгааны улиралд гэрэл, дохио маш чухал үүрэгтэй юм.