Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэн энэ үед амны хаалтаа байнга зүүхийг МХЕГ-аас анхааруулсаар байна. Гэвч нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн 50 хувь орчим нь амны хаалт зүүгээгүй байгаа юм. 

Иймд амны хаалт зүүгээгүй иргэдэд нийтийн тээврээр үйлчлэхгүй байхыг МХЕГ-аас ААН-д хүргүүлсэн байна. 

Тус байгууллагаас өнөөдөр өглөөний 08:00 орчимд нийтийн тээвэрт шалгалт хийж, амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй гэх шаардлага тавьжээ. Гэтэл иргэд бухимдан эсэргүүцэл илэрхийлсэн байна. 

Манай улс нэгдүгээр сард 278 мянган ширхэг амны хаалт импортоор оруулж ирсэн юм. Гэвч коронавирусийн халдвараас үүдэн амны хаалт хомстоод байгаа тул өөрсдөдөө оёж зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.