Олон улсын автомашин үйлдвэрлэгчид сүүлийн үед дулаан ялгаруулалтыг багасгахаар холимог хөдөлгүүр, цахилгаан аккумлятортой машин үйлдвэрлэж эхэлсэн юм.

Үүнд Японы автомашин үйлдвэрлэгч Мазда компани нэгдэж 2030 он гэхэд нийт машиныхаа 95 хувийг цахилгаанжуулсан дотоод шаталтын хөдөлгүүртэй, таван хувийг цахилгаан аккумлятортой болгох гэнэ.

Мөн 2020 он гэхэд хоёр төрлийн цахилгаан хөдөлгүүртэй машин худалдаанд гаргах бөгөөд нэг нь зөвхөн аккумлятороор, нөгөө нь туулах замаас шалтгаалан аккумлятороо нэмэлт мотороор цэнэглэх механизмтэй гэнэ.

Тус компани цахилгаан машины зах зээлийн эрэлт өсөх хүртэл дизель хөдөлгүүр ашиглана гэсэн ч ийнхүү цахилгаан машин үйлдвэрлэх ажилдаа ханцуй шамлан орлоо.

Тэд хосолсон хөдөлгүүрт машины гол хэсэг болох дотоод шаталтын хөдөлгүүрээ улам сайжруулна гэдгийг компаний гүйцэтгэх захирал Акира Марумото онцолжээ.

Эх сурвалж: Reuters, Bloomberg