МакДоналдс түргэн хоолны сүлжээ рестораны гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Стив Истербрүүк ажилтантайгаа нэр холбогдсоны улмаас суудлаасаа огцорлоо. Компаний удирдах зөвлөл түүнийг компаний журмыг зөрчсөн гэж үзсэн байна. 

Истербрүүкийн оронд МакДоналдсын Америк дахь салбарыг хариуцсан ерөнхийлөгч Крис Кемпзинский томилогджээ. 

Истербрүүк ажилтнууддаа илгээсэн захидалдаа компаний журмыг зөрчиж ажилтантайгаа дотно харилцаа тогтоосондоо уучлал хүссэн ба удирдах зөвлөлийн шийдвэртэй санал нэг байгаагаа илэрхийлжээ. 

Истербрүүк 2015 оноос хойш МакДоналдсын гүйцэтгэх захирлаар ажилласан ба компаниа орчин үетэй хөл нийлүүлэхэд анхаардаг байсан юм. Тэрээр  ресторануудыг дижитал цэсний самбараар тоноглож хиймэл оюун ухааны технологийн компаниудтай хамтран drive-thru буюу машинтай үйлчлүүлэх хэсгийг сайжруулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна. 

Мөн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж сэндвич болон оройн хоол худалдаалахаа зогсоож шинэ үхрийн махтай давхар бургерийг шинээр худалдаанд гаргажээ. Үүний дүнд компаний борлуулалт өсөж хувьцаа нь 2015 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн байна. 

Эх сурвалж: CNN, NY times