Ус нь биеийн жин, дулааныг зохицуулах, эд эсэд тэжээллэг бодисуудыг хүргэх, биеэс муу бодисуудыг гадагшлуулах зэрэг чухал үүргийг гүйцэтгэдэг. Хүний биеийн 70 хувь нь ус бөгөөд бие махбодоо хэвийн ажиллагаатай байлгахын тулд ѳдѳрт 1.5-2 литр ус уух шаардлагатай байна.

Хүн ѳдѳрт шүлс, ѳтгѳн, хѳлс, шээс зэргээр 1.5-2.5 литр шингэнийг биеэсээ гадагшлуулдаг юм. Гэхдээ хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалж, өдөрт хэрэглэх шингэний хэмжээ өөр өөр байдаг гэнэ. Тодруулбал, жингээ идэвхтэй хасаж буй үед биед авах шингэний хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ үед бие махбод их хэмжээний хорт нэгдэл ялгаруулдаг учир тэр хэмжээгээр гадагшлуулах шаардлагатай.

Тиймээс ѳдѳрт уух шингэний хэмжээгээ нэмэгдүүлж хорыг биед үлдээхгүй гадагшлуулснаар хоол боловсруулалт сайжирч, целлюлит үүсэхээс сэргийлж, эд эс залуу байх хугацаа хурдасдаг байна.

Ус дутагдсанаар бие махбодод олон сөрөг үр дагавар гардаг ба үүний нэг нь байнга ядрах юм. Мөн тархинд ѳлсѳх, цангах мэдрэмж яг адилхан ѲЛСѲХ гэсэн дохиогоор ирдэг байна. Үүнээс болж тѳлѳвлѳгѳѳгүйгээр их идэхэд хүрдэг учир ѳлсѳх мэдрэмж тѳрхѳд шингэний хэрэгцээгээ нѳхѳж идэх дуршлаа багасгахын тулд нэг аяга бүлээн ус хэрэглэхийг зөвлөлөө.

Гэхдээ усыг хэтрүүлэн хэрэглэх нь хордлогод оруулдаг гэнэ. Тухайлбал, ѳдѳрт найман литрээс дээш шингэн уухад усны хордлогод орж биеэс ашигтай ашиггүй бүх эрдэс бодис, амин дэм алдагддаг байна. Тиймээс биеийн жиндээ тохируулан ус уух талаар сонирхуулъя.

Юун түрүүнд биеийн жингийн кг тутамд 30 мл шингэн гэж тооцож уугаарай. Жишээ нь 60 кг жинтэй хүн 60х0.03л=1.8 л шингэнийг ѳдѳрт уух нь зохимжтой.

Харин жингээ идэвхтэй хасах болон биеийн хүчний дасгал хѳдѳлгѳѳн хийдэг хүмүүс үүнийг хоёроор үржүүлэх буюу 1.8х2=3.6 л шингэн уух ёстой. Усыг хоол идэхээс 30 минутын ѳмнѳ, хоол идсэнээс нэг цагийн дараа уух нь тохиромжтой байна. Мѳн хүний ходоод нэг цагт 0.5-0.8 л шингэнийг биед шингээх боломжтой учир цагт 0.5 л буюу хоёр стакан ус ууж хэвшээрэй.

Өѳртѳѳ болон хайртай хүмүүстэй сонгож хэрэглэж буй хоол тань эм байг.