Оросын уран гулгагч Евгения Медведева хуучин дасгалжуулагч Этери Тутберидзег худал хэлсэн гэв.

Тутберидзе Оросын нэгдүгээр суваг телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Медведева өөрийн гол өрсөлдөгч Алина Загитоваг ахин нэг жил өсвөрийн ангилалд оролцох ёстой байсан гэж хэлсэн” гэжээ.

Харин Медведева үүнийг үгүйсгэж, “Би тэгж хэлснээ санахгүй байна. Хэрэв хэлсэн бол тийм утгаар лав хэлээгүй байх. Би Алинаг ямар их хөдөлмөрлөснийг өөрийн нүдээр харсан учир энэ жилийн олимпын шүүлтийг шударга болсон гэж үзэж байгаа” гэв.

Медведева өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпын алтан медалийг хүртэх магадлал өндөр байсан ч нутагт нэгт тамирчин Алина Загитовад ялагдсан юм.

Загитова тус олимпт анх удаа насанд хүрэгчдийн ангилалд оролцжээ. Тэд дасгалжуулагч Тутберидзегийн шавь бөгөөд Медведева өнгөрсөн тавдугаар сард Канадын дасгалжуулагч Бриан Орсерын багт нэгдсэнээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Russia today, NBC