Олон улсын эмэгтэчүүдийн эрхийг хамгаалах өдрийн жагсагчид эмэгтэйчүүдийг гэртээ огт гарахгүй байж эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж байна.

Жагсагч эмэгтэйгийн хэлснээр, "Бид ажлаасаа гэр рүүгээ харих болгондоо айдас дунд явдаг. Хэрэв Мексик улс биднийг гудамжинд гаргахыг хүсэхгүй байгаа бол бид алга болоод өгч чадна" гэжээ.

Тэд Мексикийн засгийн газар болон цагдаагийн албаныхан эмэгтэйчүүдийг дарамтлах асуудлыг зогсоохыг шаардаж байгаа юм. Учир нь, Мексикт сүүлийн таван жилд эмэгтэй хүний аллагын хэрэг 137 хувиар нэмэгдэж, 2019 онд энэ төрлийн 1006 хэрэг гарсан байна. 

Мөн хоёрдугаар сард 25 настай эмэгтэйн арьсыг хуулж хөнөөсөн, долоон настай охиныг хүчирхийлэн амь насыг нь хөнөөсөн зэрэг хэрцгий гэмт хэргүүд гарчээ. Гэвч аллага үйлдсэн этгээдүүдийг ихэнх тохиолдолд олдоггүй ба сураггүй болсон хүмүүсээ гэрийнхэн нь өөрсдөө хайх шаардлага гардаг байна. 

Эх сурвалж: CNN, Guardian