Словени улсын Севника тосгонд Америкийн тэргүүн хатагтай Меланиа Трампын хөшөөг босгожээ. 

Хатагтай Трампын төрөлх нутаг болох энэхүү 5000 хүн амтай жижиг тосгон Меланиагийн зөгийн бал, шоколад, бялуу зэргийг үйлдвэрлэж жуулчдыг татдаг байна. 

Энэхүү гараар урласан модон хөшөө нь ерөнхийлөгч Доналд Трампын 2017 оны тангараг өргөх ёслолын үеэр Меланиа гараа даллан зогсож байгааг дүрсэлсэн байна. 

Америкийн уран бүтээлч Брэд Дауни уг хөшөөний жижиг хувилбарыг Словений сийлбэрчин Алес Зупевчээс худалдан авч хэмжээг нь томсгон ийнхүү олон нийтэд дэлгэсэн байна.

Орон нутгийн зарим иргэд уг аварга хөшөөг жижиг тосгоноос гаралттай эмэгтэй Америкийн тэргүүн хатагтай болж чадсаныг илэрхийлсэн гэж үзсэн бол ийм муухай хөшөөг бүтээхийн тулд эрүүл мод ашигласанд дургүйцлээ илэрхийлсэн хэсэг ч байжээ.

Эх сурвалж: CNN, People