Оросын өсөх ирээдүйтэй залуу боксчин гэгдэж байсан мэргэжлийн боксчин Максим Дадашев манай цагаар Бямба гарагт болсон IBF холбоонд хийсэн тулааныхаа дараа тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барлаа.

Тэрээр энэ жил ердөө 28 нас хүрч байсан бөгөөд өрсөлдөгч нь дэлхийн чансааны 12-т эрэмбэтэй, 14-0 гэсэн үзүүлэлттэй Америкийн тамирчин Субриэль Мэтиас байсан юм. Image result for maxim dadashev

Максим Дадашевийн хувьд энэ тулаан IBF холбооны жингийнхээ чансаа өндөр тамирчинтай хийх хариуцлага өндөр тулаан байсан ч 11 үеийн турш тулалдсаны эцэст дасгалжуулагч нь тулааныг зогсоосон байна.

Гэвч тулааны дараа Максим Дадашев ордноос гарахдаа ухаан алдаж, шууд эмнэлэгт хүргэгдэн хоёр цаг гаруй хугацаанд тархины хүнд хагалгаанд орсон ч өнөөдөр нас барлаа.

Тулааныхаа дараа тэрээр гэр бүлийн хамт Америкт амьдрах ногоон картаа авах байжээ. Ийнхүү тулааны спорт ямар хүнд, эрсдэлтэй болохыг харуулсан нэгэн харамсалтай хэрэг гарч, цэл залуухан боксчин таалал төгслөө.