Энэ сарын нэгэнд Мексикийн ерөнхийлөгчийн албаа эхлүүлсэн Андрес Мануэль Лопез Обрадор сонгуулийн амлалтаа биелүүлж ерөнхийлөгчийн албаны онгоцыг зарах гэнэ.

Тэрээр өнгөрсөн долдугаар сарын нэгэнд болсон Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсаныхаа дараа авлигатай тэмцэнэ гэдгээ амласан бөгөөд Бойнг 787-8 Дреймлайнер TP-01 загварын албаны онгоцоо зарж улсынхаа ядуу өрхөд туслахаа мэдэгдсэн юм. Үүнээс гадна ерөнхийлөгчийн ордонд амьдрахаас татгалзаж, цалингийнхаа 40 хувийг л авна гэсэн байна.

Энэ талаар Лопез Обрадор өнгөрсөн есдүгээр сард твиттер хуудаснаа, “Би ерөнхийлөгч болвол албаны онгоцонд суухгүй. Ард түмэн минь ядуу байхад би тийм тансаг онгоцноос буувал өөрөөсөө ичих болно” гэжээ.

Лопез Обрадор ерөнхийлөгчийн албаны эхний өдөр буюу 12-р сарын хоёрноос эхлэн амлалтдаа хүрч Веракруз улс руу арилжааны онгоцоор ниссэн байна.

Харин дараа өдөр нь ерөнхийлөгчийн албаны онгоцыг үнэлгээ тогтоолгохоор Хойд Калифорний ложистикийн нисэх онгоцны буудалд авчирчээ.

Мексикийн засгийн газар ерөнхийлөгчийн онгоцыг 2012 оны 11-р сард 218.7 сая доллараар худалдаж авсан бөгөөд 2016 оноос ашиглаж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: CNN, Seattle times