МИАТ ТӨХК Японы Japan Airlines компанитай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа. Ингэснээр гуравдугаар сарын 24-нөөс борлуулалтаа эхлүүлж, 31-нээс хамтран эзэмших нислэг үйлдэх юм.

Гэрээ байгуулснаар Зүүн Өмнөд Ази, Австрали руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлж, зардал буурах боломж бүрдэх гэнэ. 

Тухайлбал, зорчигчид Токио, Осака, Солонгосын Бусан хотоор дамжин Japan Аirlines-ийн сүлжээг ашиглан Сингапур, Австралийн Мельбурн, Вьетнамын Ханой, Хо Шин Мин, Японы Нагояа руу нисэх боломжтой юм. 

Japan Аirlines компани нь 1951 онд үүсгэн байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй улсын 417 хот руу нислэг үйлдэж байна.