Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан, МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа өчигдөр дууссан ба прокуророос ирсэн хүсэлтийн дагуу түүнийг дахин нэг сар хорихоор боллоо.

“Түүнийг авлигал албан тушаалын хэргээр баривчилсан ба хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж АТГ-аас мэдэгдлээ.

Н.Энхбаатар нь ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2014-2016 онд шадар сайд байхад туслах нь байсан бөгөөд  дараа нь МИАТ-ийн дэд захирлаар томилогдсон байна.