МИАТ компани коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор зорчигч урсгал буурсан Тайландын Бангкок, Японы Токиогийн зарим нислэгийг цуцалжээ. Ингэснээр УБ-Токио-УБ чиглэл рүү Даваа, Лхагва, Баасан, Бямба гарагт нислэг үйлдэнэ.

УБ-Бангкок-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:

  • Хоёрдугаар сарын 22, 29-нөөс гуравдугаар сарын 28-ныг дуустал ОМ701/702 дугаарт аяллууд,

УБ-Токио-УБ чиглэлийн цуцлагдсан нислэгүүд:

  • Хоёрдугаар сарын 23, гуравдугаар сарын 1, 8, 15, 22-ны ОМ501/ОМ502 дугаарт аяллууд.