Америкийн загварын Майкл Корс Холдингс компани Италийн алдарт Версаче брендийг 2.1 тэрбум доллараар худалдан авлаа. Мөн нэрээ Капри Холдингс болгон өөрчилж олон улсын загварын ордон болох зорилгодоо нэг алхам ойртжээ.

Энэ талаар Майкл Корс компаний гүйцэтгэх захирал Жон Айдол хэлэхдээ, Версачегийн дэд захирал Донателла Версаче бүтээлийн хэлтсийг хариуцаж ажиллах бөгөөд шинээр 100 дэлгүүр нээх гэнэ. Мөн гутал, гоёл чимэглэлийн борлуулалтыг 35-60 хувиар нэмэгдүүлж эргэлтийг хоёр тэрбум долларт хүргэх зорилт тавьжээ.

Версаче брендийг 1978 онд Италийн загвар зохион бүтээгч Жанни Версаче үүсгэн байгуулсан бөгөөд 1994 он хүртэл олонд танигдаагүй юм. Улмаар 1996 онд Жанни Версаче бусдын гарт амиа алдсанаас хойш түүний дүү Донателла Версаче брендийг хариуцжээ.

Майкл Корс компани Версачег эгнээндээ нэгтгэснээр Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LVMH, Керин, Шведийн Ричмонт загварын ордонтой өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ гэж ажиглагчид үзэж байна.  

Эх сурвалж: BBC, Bloomberg