Өнгөрсөн долоо хоногт Калифорни мужид зохиогдсон баруун бүсийн олон улсын АШТ-д 10 настай Кларк Кент Апуада алдарт тамирчин Майкл Фелпсийн 23 жилийн дээд амжилтыг эвдсэн байна.

Калифорнийн Монтери муж улсын усан спортын клубын тамирчин Кларк уг тэмцээний 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд минут есөн секунд 38 долиор түрүүлсэн байна.

Олимпын 28 медалийн эзэн, Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс 1995 онд 10 настай байхдаа уг төрлийн дэлхийн дээд амжилтыг минут 10 секунд 48 долиор тогтоож байжээ.

Энэ талаар Кларк, “Тэнцвэрээ олохоос бусад нь амархан байсан. Гэр бүл, дасгалжуулагч гээд олон хүн намайг дэмждэг учир би усанд сэлэх дуртай. Өөрийгөө нээхийг хүсч байгаа хүүхдүүдэд мөрөөдөлдөө анхаарлаа хандуулаад хөгжилд гэж хэлмээр байна” гэжээ.

Харин түүний талаар дасгалжуулагч Диа Риана, “Кларк усан спортоор хичээллээд дөрөвхөн жил болж байгаа. Гэвч бусад залуу тамирчдаас их өөр. Яг л онцгой хүчтэй мэт үргэлж бусдаас ялгарч чаддаг” гэв.

Кларк усанд сэлэхээс гадна төгөлдөр хуур тоглох, бие хамгаалах урлаг, компьютер технологийн сургалтад явдаг байна.

Эх сурвалж: CNN, WGNTV, SFgate