Индианаполисын хүүхдийн музей Майкл Жэксоны малгай, бээлий, гарын үсэгтэй зурагт хуудсыг үзэсгэлэнгийн танхимаас буулгахаар болжээ. Гэсэн ч ДОХ-ын халдвартай хүүхдүүдэд зориулсан Райн Уайтын үзэсгэлэн дэхь Жэксоны зургийг хэвээр үлдээх гэнэ.

Энэ талаар тус музейн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Жэксоны хүүхдийн хүчирхийллийн талаар өгүүлэх HBO телевизийн Неверлэндээс явсан нь кинотой холбоотойгоор бид талийгаачийн эд зүйлсийг үзэсгэлэнгээс буулгаж байна” гэжээ.

Уг баримтат кинонд 1993, 2003 онд Жэксоныг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан Жеймс Сэйфчук, Уэд Робсон нарын талаар өгүүлдэг байна. Гэвч тэд удалгүй гомдлоо буцаасан бөгөөд Жэксон ч 2009 онд нас барах хүртлээ гэм буруугаа хүлээгээгүй юм. Мөн Жэксоны гэр бүлийнхэн ч уг киног ор үндэсгүй гүтгэлэг гэж үзэж байгаа гэнэ.

Image result for michael jackson victims

Кино цацагдсанаас хойш Шинэ Зеланд, Канадын радиогоор Жэксоны дууг явуулахыг хориглосон бол Манчестерын хөлбөмбөгийн музей түүний хөшөөг буулгаж, The Simpsons шоу Жэксоны дуу оруулсан ангийг цацахаа зогсоосон байна.  

Музей 1980-аад онд цусны донороос ДОХ-ын халдвар авсан Индиана мужийн Райн Уайтын Жексонтой хамт авхуулсан зургийг хэвээр үлдээхээр болсон юм.

Тухайн үед ДОХ-ын талаар мэдээлэл дутмаг байсан учир хүүг бусад хүүхдүүдэд өвчин халдаана гэж үзэн сургуульд явуулахыг нь эсэргүүцдэг байжээ. Улмаар Жексон хүү болон түүний гэр бүлтэй хамт цагийг өнгөрөөж телевизийн шоуны бяцхан од Алисса Милано нэвтрүүлгийн үеэр Уайтыг үнссэнээр ДОХ шууд халддаггүй гэдгийг хүмүүс батлан харуулсан байна.

Ryan White smiles at Hamilton Heights High School in 1987.
Райн Уайт 1987 он

Уайт ахлах сургуулиа төгсөхөөс өмнө 1990 онд нас барсан бөгөөд түүний оршуулгад Жексон, Элтон Жон, тэргүүн хатагтай Барбара Буш зэрэг 1500 гаруй хүн оролцсон юм.

Үүнээс хэдэн сарын дараа Америкийн конгресс ХДХВ/ДОХ-ны халдвартай ядуу иргэдэд туслах хууль баталсан бөгөөд Жэксон Уайтын дурсгалд зориулсан "Gone Too Soon” дуугаа 1993 онд Дэлхийн ХДХВ-ын эсрэг өдөр гаргасан байна.

Мөн музейн зүгээс 2007 онд Уайтын унтлагын өрөөг дуурайлган хийсэн үзэсгэлэнг гаргажээ.

Image result for ryan white bedroom exhibit

Эх сурвалж: CNN, Paperman