Алдарт Роллин Стоунс хамтлагийн дуучин Мик Жаггер ирэх Баасан гарагт зүрхний хавхлаг шилжүүлэн суулгах мэс засалд орно гэдгийг ойрын эх сурвалж мэдээллээ.  

Энэ жил 75 настай тэрээр өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй эрүүл мэндийн шалтгаанаар Хойд Америкт хийх аялал тоглолтоо хойшлуулсан юм.

Хавхлагийн хагалгаа 4-8 долоо хоногийн дараа эдгэдэг бөгөөд Жаггер хагалгааныхаа дараа аль болох хурдан аялан тоглолтоо үргэлжлүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.

Хүний зүрхний дөрвөн хавхлаг нь цусыг нэг чигт шахаж эсрэг урсгал руу орохоос сэргийлэн хаагдаж нээгддэг байна. Гэвч хөгшрөхийн хэрээр хавхлагийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж зүрхэнд хэт ачаалал өгснөөс болж амьсгал түргэсэх, ядрах, цээжээр өвдөх, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ.

Эх сурвалж: