Компьютер хэрэглэж байхад системийг дахин ачаалах буюу reboot, шинэчлэл буюу update хийдэг нь Windows 8,10 хэрэглэгчдийг нэлээдгүй бухимдуулдаг гэхэд хилстэхгүй. Үүнтэй холбоотой Microsoft компани “бага зэрэг хойшлуулах” (snooze) гэх мэт товчлуурыг суулгасан ч хэрэглэгчдийн гомдол тасрахгүй байсан юм.

Microsoft компани шинэчилсэн тогтолцоогоо амжилттай туршсан бөгөөд энэ нь хэрэглэгчийн компьютерт системийн шинэчлэлт хийхэд тохиромжтой цагийг тооцоолох чадвартай гэнэ.

“Шинэчилсэн тогтолцоо нь таныг компьютероо хэрэглэж байгаа эсэхийг тооцоолоод зогсохгүй идэх, уух юм авахаар түр боссон эсэхийг ч урьдчилан таамаглах чадвартай” гэж Microsoft-ийн Windows Insider-ийн дарга Дона Саркар хэлжээ.

Windows Insider нь аливаа системийн шинэчлэл хэрэглэгчдийн хүртээл болохоос өмнө хэрэглэж үзэж болдог нээлттэй туршилтын програм юм.

Уг шинэчлэгдсэн тогтолцоо энэ сарын 25-нд Windows Insider-ийн хэрэглэгчдэд нээлттэй болжээ. Одоогоор хэзээ олны хүртээл болох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Theverge