СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах Мобикомын шинэ байр буюу Монполимет группийн барилгад гал гарлаа. 

Одоогоор галын шалтгааныг холбогдох албанаас тогтоогоогүй байгаа юм. Харин Монполимет группийн хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Мөнхбатын мэдээлснээрГадна талын нэмэлт цахилгаан шатанд гагнуур хийж байсан хоёр ажилтан гал алдсан” байна. 

Гадна талд нэмэлт лифт хийж байсан учир дотогшоо гал ороогүй юм. Гал гарах үед тухайн оффист 1000 гаруй ажилтан байсан бөгөөд аврах шатаар буусан байна. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй ба 2-3 хүн угаартсан гэх урьдчилсан тоо гарчээ. Харин гагнуур хийж байсан хоёр ажилтан аюулгүйн олсоор буусан бөгөөд нэг нь бага зэргийн түлэгдэлтэй байна.

Гал гарсан дуудлагын дагуу аврах ангийнхан ирэхэд галын машин орох хэсгийг хааж хашаа барьсан, галын машин цэнэглэх усны худгийн дээр машин зогссон байжээ.