Булган аймгийн Могод сумаас зүүн хойд зүгт 16 км-т орших Наран гэх газарт энэ сарын 12-ны 09:44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 

Могод сумын тамгын газрын даргын мэдээлснээр сумаас зүүн хойд зүгт долоон км-т Зүүн хажуу гэх газар малчин Б, 13 км-т малчин М, Н нар газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэрсэн байна. 

Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт ихсэж, гамшгийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн юм. Мөн нийт хүн амын 86 хувь нь 7-9 баллын газар хөдлөлтийн бүсэд амьдарч байна.